Чинийхээр...

if you want the key to someone's heart,accept and love them for who they are.; )

Эссэ

2011 оны 05-р сарын 21 Нийтэлсэн INDIGO
Хотжилт эссэ Дэлгэрэнгүй»

Хотжилт

2011 оны 05-р сарын 21 Нийтэлсэн INDIGO

Оршил

“Хотжилт” гэж юу вэ?
Эдүүгээ даяарчилагдаж буй дэлхий дахин “Хотжилт” гэсэн ойлголтын талаар урьд урьдынхаас ч илүүтэй сонирхон хэлэлцэж, судлах болжээ. Үнэхээр хотжилтын талаар ингэж олон талаас авч үзэж буй нь ямар нэг хийсвэр ойлголт биш бөгөөд зайлшгүй, бодит байдал билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим том хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн гэгдэж байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд хотжих үйл явц сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд л эрчимжиж иржээ. Олон хүчин зүйлсээс хамааран хаа сайгүй харилцан адилгүй байдагаас өнөөдрийг хүртэл хотжилтын тогтсон тодорхойлолт, хэмжих нэгдсэн хэмжүүрийг олоогүй байна. Угаас нэгдмэл цогц ойлголтыг цөөн тооны хэмжүүрээр тодорхойлж, хэмжих нь дутагдалтай байдаг.

Бөмбөрцөг дээрх шөнийн гэрлүүдийг (2006 оны байдлаар) буулгасан дараах зураг дээрээс бидний ярьж буй сэдэв чухам юу болох талаар ямар нэг хэмжээгээр хялбар байдлаар харж болох юм.

“Дэлхийн хотуудын гэрэлтүүлэг”, АНУ-ын Үндэсний Сансар Судлалын Төв Газар,
Зургийг буулгасан: Грейг Мэйхю, Роберт Саймон

Тод гэрэлтэж буй цэгүүд хотуудын хөгжлийн өндөр түвшинг илэрхийлж байна. Харин хотжилтын нэг үндсэн хэмжүүр болох хүн амын суурьшлын хэмжээг дээрх зураг дээрээс харах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хүн ам өндөр сууршисан хэдий ч хөгжлийн түвшин буурай бүсүүдэд гэрэлтэх цэг харьцангуй бага харагдана.
Зураг дээрээс хотууд ундны усны эх ундрага болон зам тээврийн сүлжээг түшиглэн оршдог нь харагдаж байна. АНУ-ын муж хоорондын дамжин өнгөрөх замууд болон ОХУ-ын баруун зүүн хязгаарыг холбосон Транс Сибирийн төмөр замыг дагасан хот суурингуудыг тод харж болох юм. Дайны дараа бүлтийх гэрэлгүй харанхуй болсон Японы хотууд өнөөдөр энэхүү зураг дээрх хамгийн тод цэгүүдийн нэг нь болжээ. Мөн харьцангуй харанхуй бүс нутагт оршиж байгаа хэдий ч хамгийн тод гэрэлтэж байгаа цэгүүдийн нэг нь болж чадсан Ниль мөрний эрэг дагуух Кайр хот тод харагдаж байна.

Үндэс

Монгол улс Чингисийн үеээс ч өмнөх олон жилийн тэртээгээс үхэр тэргэн дээрээ гэрээ ачаад уул, ус, өвснийхөөө соргогийг бараадаж нүүдэллэдэг нүүдэлчин иргэншилтэй ард түмэн билээ. Тэр үед бидэнд хот гэж байгаагүй гэж хэлж болно хот чинь ГРЕК, РОМ-д л байсан тэрнээс биш Монголд байгаагүй юм. Тэд хотдоо үеийн үед суурин байсан одоо ч байгаа цаашид ч байх болно. Харин бид бид хэзээнээс хотжиж суурин амьдралтай болсон бэ гэхээр ердөө л өнөөгөөс 370 жилийн өмнө анх хотоо их хүрээ хэмээн нэрийдэж анхныхаа нийслэл хотыг өлгийдөж авсан тийм л ард түмэн гэхдээ энэ бол зөвхөн Хот хэмээх нэрийг хэлэх болсон эхлэл биш бөгөөд жинхэнэ хот гэдэг нэр томъёо тодорхойлолтын дагуу дэд бүтэц,үйлчилгээний салбартай болон үйл ажиллагаагаа явуулдаг болсноос хойш 10-15 жилийн нүүрийг үзэж байна. Дөрвөн цагаар бууриа сэлгэдэг,тэнүүн талдаа дураараа аж төрдөг ,хэнтэй ч зам булаацалдахгүй зорисон газраа хүрчихдэг нүүдэлчид хэрхэн хотжиж ,хотжилтыг цогцлоож ,хүрээ соёлыг дэлгэрүүлж буйг миний бие судлахаар шийдлээ.

Зорилго

Хотжилтын хүн амд үзүүлж буй нөлөөллийг олон талаас нь судлах .

Зорилт

v Өнөөгийн хотын дүр төрхийг судлах

v Хотжилтын сайн ,муу талуудыг нээн илрүүлэх

v Монгол хүний бие махбод ,сэтгэл зүй ,соёл уламжлал ,зан заншил,хувцаслалтад үзүүлж буй нөлөөлөл

v Хүн амын тоо ,Ажиллах хүч ,Нягтаршилтыг судлах

v Хотжилтын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ,өвчлөл

v Нийслэлийн түүхийг судлах

Улаанбаатар

ub_tovchhon.jpgУлаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг.

Нийслэлийн сүлд тэмдэг

ub-logo1.jpgНийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

Нийслэлийн туг

tug2.jpg

Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана. Нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна.

hunam.jpg
Хүн ам

2007 оны 4 дүгаар сарын байдлаар, Улаанбаатар хотын хүн ам нь 1000000 боллоо, үүнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хүн ногдож байна. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Цаг агаар
Улаанбаатар хот нь 4 улиралтай.
Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм
Жилийн дундаж чийгшилт 69%
Агаарын дундаж температур 2.2өС

autumn.jpgspring.jpg

winter.jpgsummer.jpg

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5С, хаврын цагтаа модны навчис цэцэгс дэлгэрсэн сайхан дулаахан өдрүүдтэйгээс гадна хавсарга тавьсан сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьж мэднэ.

Харин зуны улирал нь дунджаар 15С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ч ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7С. Мододын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг.

Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19өС хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сүлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу үндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн түүхтэй хот юм.

Хотын түүх

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.

Нүүдлийн өргөө /1639-1778/

ihhuree.jpg1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

Их хүрээ /1778-1910/

nuudliinergee.jpgЭнэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/

niislelhuree.jpgСэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/

ubhot.jpg1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.

Хотын дарга нар

tuuh.jpg

- Моононгийн Баяр 1924-1926 он

- Санжийн Батсүх 1926-1927 он

- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он

- Ламжавын Мижиддорж 1929-1930 он

- Бадамын Цэдэндамба 1931-1932 он

- Өлзийн Равдан 1932.07.04-08.27

- Дансранбилэгийн Догсом 1932-1933 он

- Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он

- Лодойн Тавхай 1939.05-11

- Өлзийцогтын Мажиг 1940-1941 он

- Ломбодонойн Дамдин 1941. 07-08

- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он

- Содномын Шагдар 1942-1944 он

- Гүндийн Багаа 1944-1956 он

- Бадрахын Ламзав 1956 он

- Будын Батжаргал 1956-1959 он

- Санжийн Батаа 1959-1962 он

- Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он

- Догсомын Цэдэв 1965-1971 он

- Сономын Лувсангомбо 1971-1972 он

- Сүрэнжавын Балбар 1972-1976 он

- Очирын Цэнд 1976-1978 он

- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он

- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он

- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он

- Жанлавын Наранцацралт 1996-1998 он

- Миеэгомбын Энхболд 1999-2005 он

- Цогтын Батбаяр 2005-2007 он

- Түдэвийн Билэгт 2007-2008 он

- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 оны 12 сараас

Нийслэлийн дүүргүүд

Монгол Улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд Хан уулын ард, тунгалаг Туул голын хөвөөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол Бөхийн өргөө байрлаж буй буурин дээр Цэцэн Хан аймгийн суурин жасаа анх байгуулагдсан нь Улаанбаатар хотын анхны байгууллага болсон юм.

1924 онд нийслэл нь анх удаа засаг захиргааны нэгжид хуваагдаж хорооны захиргаатай болсон бөгөөд БНМАУ–ын АИХ–ын тэргүүлэгчдийн 1965 оны 79–р зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж, Ажилчны район, Найрамдлын район, Октябрийн район, Сүхбаатарын районуудыг байгуулсан байна.

Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулийг баталж улмаар Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” шинэ хуулийн дагуу 1992 оны 8-р сарын 19-ны 18-р тогтоолоор Сүхбаатар районыг Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүрэг, Октябрийн районыг Баянгол, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүрэг болгон хувааж мөн Налайх , Багануур, Багахангай гэсэн дүүргүүдийг шинээр зохион байгуулж одоогийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх Багахангай, Багануур гэсэн 9 дүүргүүдийг байгуулсан билээ.

Сүхбаатар дүүрэг

sbd..jpg

Зорилго:
Дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний ажиллаж, амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэхэд төрийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн ажиллана.

Зорилт:
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргад Төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын зөвлөгөө, мэдээлэл, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, газрын харилцаа, хот тохижилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн эзэмшлийг зам талбай, байгаль орчныг цэцэрлэгжүүлэх, бүтээн байгуулах, үргүй зардлыг багасгах зэрэг олон талт арга хэмжээг төлөвлөн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Танилцуулга:
Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар “Сүхбаатарын район” нэртэй байгуулагдсан юм. Тэр үедээ 44 хороо, 19542 өрх, 96,6 мянган хүн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдан даруй 40 жилийн нүүрийг үзэж байна. 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр “Сүхбаатар”, “Чингэлтэй” гэсэн хоёр дүүрэг болон шинээр зохион байгуулагдсан түүхтэй. Ер нь 1778 оноос хойш Монгол улсын нийслэлийн шашин, төр, соёлын байгууллагууд тус дүүргийн газар шороон дээр байрлаж байсан түүхэн баримт байдаг. Энэ утгаараа манай дүүргийг “Нийслэлийн хоймор” хэмээн өргөмжилдөг билээ. Монголын тусгаар төрийг үндэслэн байгуулагч их жанжин Сүхбаатарын нэрээр тус дүүргийг нэрлэсэн нь ч ихээхэн утга учиртай, билэгдэлтэй. Тус дүүрэг өнөөдөр 21.8 мянган га газар нутагтай, 16 хороо, 24568 өрхтэй, 2004 оны эцсээр 112533 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. Үүний хамт тус дүүрэгт нийслэлийн төр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байдаг онцлогтой. Эдгээрийн заримаас нь дурьдвал Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, Нийслэлийн Төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан, Конрэд Аденауэр сангын суурин төлөөлөгчийн газар зэрэг төрийн болон Олон улсын байгууллагууд, МАХН, АН зэрэг улс төрийн нам, эвсэл холбоодын 30-аад байгууллага, Шинжлэх ухааны Академи, МУИС, АУИС, МУШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль, коллеж, УКНЭ, АӨЭ, I, II төрөх газар зэрэг томоохон эмнэлэгүүд, нийтдээ 5200 гаруй байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт байрладаг. Иймээс Сүхбаатар дүүргийг хамгийн “оюунлаг дүүрэг” гэж онцолдог.

Сонгино хайрхан дүүрэг

sohd.jpg

Зорилго:
Дүүргийн засаг даргын тамгын газар түүний харъяа хэлтэс албадууд дүүргийн нутаг дэвсгэрт хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгыг эрхэм болгон ажиллаж байна

Зорилт:
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргад Төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын зөвлөгөө, мэдээлэл, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, газрын харилцаа, хот тохижилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн эзэмшлийг зам талбай, байгаль орчныг цэцэрлэгжүүлэх, бүтээн байгуулах, үргүй зардлыг багасгах зэрэг олон талт арга хэмжээг төлөвлөн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Баянзүрх дүүрэг

bzd.jpg

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргад Төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын зөвлөгөө, мэдээлэл, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, газрын харилцаа, хот тохижилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн эзэмшлийг зам талбай, байгаль орчныг цэцэрлэгжүүлэх, бүтээн байгуулах, үргүй зардлыг багасгах зэрэг олон талт арга хэмжээг төлөвлөн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Манай дүүрэг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Найрамдлын район нэртэйгээр анх байгуулагдсан нийслэлийн ууган 4 дүүргийн нэг билээ.

Баянгол дүүрэг

bgd.jpg

Зорилго:
Монгол улсын хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэр болон Засаг даргын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны хөтөлбөрөө дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг үеэ олсон бүх талын үнэн зөв мэдээллээр хангах, Засаг даргаас үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг баталгаатай бүрдүүлэх замаар иргэдийн эрэлт хэрэгцээ, сэтгэлд нийцсэн үр нөлөөтэй үйлчилгээг үзүүлэх нь Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго юм.

Налайх дүүрэг

nalaih.jpg

Танилцуулга

Налайх дүүрэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урагш 36 км-ийн зайтай оршдог, 68.8 мянган га нутаг дэвсгэртэй, газрын тогтолцоогоор хойд талаараа ойт хээрийн бүс, ур талаараа хээрийн бүсэд хамран орших бөгөөд газрын үнэмлэхүй өндөр нь 1050-2060 м өргөгдсөн байна.

Дүүргийн нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн 6 хороонд хуваагддаг, 5988 өрхийн 26.4 мянган хүн амтай, 54.0 мянган толгой малтай, нүүрс, алт, цагаан тугалга, болор, шохой, рашаан ус, эмийн ургамал, элс, шавар, хайрга зэрэг байгалийн баялаг ихтэй.

Налайх бол дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн,Улаанбаатар хоттой төмөр зам авто замаар холбогдсон, дулааны хангамж цэвэр усны найдвартай эх үүсвэртэй Монгол улсын зүүн өмнөт хэсгийг хангах 220 квт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, холбооны шилэн кабель дайран өнгөрдөг эдийн засгийн зангилгаа нутаг юм. Улаанбаатар хотын цэвэр усны дээд эх үүсвэртэй шууд холбогдсон. Олон улсын болон хот хоорондын электрон АТС-тэй, электрон шуудан интернэтийн сүлжээ, мобиком, скайтел-гар утасны сүлжээнд орсон 60 гкал-цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны станцтай юм. Дэлхийн аль ч улс оронтой богино хугацаанд харилцаж болох харилцаа холбоо бүрдсэн дүүрэг юм. Өнөөдөр Налайхад бага оврын уул уурхайн үйлдвэр, оёдол, хүнсний жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжих боломжтой учир гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд хамтран ажиллах хоёр талын сонирхол байгаа гэж үздэг юм.

Одоогийн байдлаар манай Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оёдлын чиглэлийн 4, тоосгоны чиглэлийн 9, нүүрсний 21 уурхай, үйлдвэрлэл явуулж, аж ахуйн үйлчилгээний чиглэлээр 27 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлж байна.
Эдгээр үйлдвэрүүдэд нийт 1300 гаруй ажиллагсад ажиллаж байна.

Дүүргийн нийт хүн амын 7.3 хувийг хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүн ам, 14896 буюу 63 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын 56.9 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Чингэлтэй дүүрэг

chd.jpg

Анх 1965 онд Сүхбаатар район нэртэйгээр байгуулагдаж “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 оны 8-р сарын 19-ны 18-р тогтоолоор Сүхбаатар район нь Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүрэг болон хуваагдсан юм.

Улаанбаатар хотын АДХ-ын тэргүүлэгчдийн 1992 оны 9-р сарын 1-ны нийт 31-р тогтоолоор Чингэлтэй дүүрэг засаг захиргааны нэгжийг 18-н хороотойгоор байгуулсан.106,9 мянган хүн амтай буюу нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 13,9% нь тус дүүрэгт амьдарч байна. Нийт газар нутгийн хэмжээ нь 89,3 км2 нутаг дэвсгэртэй. Хүн амын нягтрал 1км2 талбайд 1197 хүн ноогдож байна.

Багануур дүүрэг

baganuur.jpgЗорилго:

Зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, газрын харилцаа, хот тохижилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн эзэмшлийг зам талбай, байгаль орчныг цэцэрлэгжүүлэх, бүтээн байгуулах, үргүй зардлыг багасгах зэрэг олон талт арга хэмжээг төлөвлөн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шинэчилсэн тогтолцоотой загвар хот болох

• Хот байгуулалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх
• Зүүн бүс нутгаас төврүү шилжин суурьших хүн амын хөдөлгөөнийг саармагжуулах
• Хүн ам тогтвортой суурьшсан, шинэ загварын хотыг байгуулах
• Нутаг дэвсгэрийн удирдлагын шинэ загварт орж, нийгэм эдийн засгийн бие даасан байдлыг хангах

Танилцуулга:
Анх 1975 онд Нүүрэнтэйн нүүрсний их ордыг нээхэд Монгол Зөвлөлтийн Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу ашиглах ажил эхэлж , 1978 оны 2-р сард Багануурын их уурхайг ашиглаж эхэлснээр мөн оны 9-р сард Багануурын хороо захиргаа байгуулагджээ.
2006 оны байдлаар Багануур дүүрэг нь 6598 өрхийн 25643 хүн амтай, тэмээ 62, адуу 5786, үхэр 7144, хонь 43399, ямаа 31567 бүгд 87958 толгой малтай болоод байна. Засаг захиргааны нэгж 4 хороотой.

• Монгол улсын төв болон зүүн бүсийг холбосон авто зам дайран өнгөрдөг, олон улсын төмөр замын сүлжээнд холбогдсон
• Монгол улсын зүүн хэсгийг холбосон эрчим хүчний сүлжээний хуваарилах төвтэй.
• Эрдэс баялаг түүнийг дагасан ажлын байр, хөдөлмөрлөх хүчний нөөцтэй
• Усны хангалттай нөөцтэй
• Холбоо мэдээллийн сүүлийн технологи бүрэн нэвтэрсэн

Байршил:
Багануур дүүрэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш Хэрлэн голын сав далайн түвшингээс 1276-1333 метр өргөгдсөн, 62.2 мянган га нутаг эзэлж оршдог нийслэлийн алслагдсан дүүргийн нэг юм. Жилийн дундаж температур нь 2.5-4.5 цельсийн градус, жилдээ 250-260 мм хур тунадас унадаг зөөлөвтөр цайвар хөрстөй.

Эрдэс баялагийн нөөц
• Нүүрсний 8 ордны илэрц
• Цагаан тугалгын 10 ордны илэрц
• Алтны 7 ордны илэрц
• Кварцын 10 ордны илэрц
• Хайлуур жонш
• Болор

Хамгийн том ашиглалтын орд- Багануур ХК. 1978 онд анх байгуулагдсан. 599 сая тонн буюу 150 жилийн нөөцтэй. Жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай

Хүн ам
Өрх – 6053

• Хүн ам – 24271 /эр-11673, эм-12598/
• 0-16 насны хүүхэд – 7803
• Амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой өрх – 2033 / хүн ам-9006/, үүнээс Нэн ядуу - 573 /хүн ам – 2541/
• Өрх толгойлсон эмэгтэй -1099
• Бүтэн өнчин хүүхэд – 58
• Хагас өнчин хүүхэд – 382
• Тахир дутуу хүүхэд – 71
• Хөдөлмөрийн насны хүн ам -15030
• Ажил эрхэлдэггүй хүн ам – 5241

Үйлдвэрлэл

• Нүүрсний олборлолт / нүүрс 2711.0 мян тн/
• Эрчим хүч
• Дулаан
• Хүнсний бүтээгдэхүүн
• Худалдаа

Хөдөө аж ахуй, газар тариалан

• Мал аж ахуй – 47842
• Газар тариалан – 136.2 га
• Ургац – 1150.5 тонн

Эрүүл мэнд

• Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт хэвийн
• Халдварт өвчний гаралт харьцангуй өндөр
• Эхийн ба 1-5 н хүүхдийн эндэгдэлгүй
• Нярайн эндэгдэл улсын дунджаас бага / ахуйн осол /
• Дархлаажуулалтанд хамрагдалт нийслэлийн түвшнээс өндөр
• 0-5 н хүүхдийн өсөлтийн хяналт өндөр
• Гол зонхилох өвчлөл: зүрх судасны, амьсгалын замын эмгэг, осол гэмтэл, хавдар

Боловсрол

• ЕБС-4 / хувийн хэвшлийн -3/ сурагч -6322/
• Сургуулиас завсардалт буурч байгаа /сз-87, ААБ-60/
• СӨБ хамрагдалт -50 % -д хүрч байгаа
• Бага насны хүүхдийн хөгжлийг иргэдийн оролцоонд тулгуурлан нэмэгдүлж байгаа /СДИ, ЯБ/
• Иргэдийн боловсрол, багш нарын мэдлэг боловсролыг дэмжих үйл ажиллагааг нэмэгдүүлж байгаа /АЗСТөв, БХ /

Нийгмийн хэв журам

• Гэмт хэрэг 209
• Илрүүлэлт 90.4%
• Ерөнхий хандлага – гэмт хэргийн тоо буурч байгаа
• Хүүхдийн гэмт хэрэг - 15% /31/
• Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 30%

Үндсэн үйлчилгээний хүчин чадал:

Нийгмийн салбарт

• 150 ортой Эрүүл мэндийн нэгдэл
• 3000 гаруй хүүхэд сургах хүчин чадал бүхий “Боловсрол” цогцолбор сургууль, /6322/
• 1000 гаруй хүүхэд хүмүүжүүлэх 5-н цэцэрлэг,/1500/
• 500 хүний суудалтай Спортын ордон
• 350 хүний суудалтай Соёлын төв

Үйлдвэрлэл, худалдааны салбарт

• 1400 м талбай бүхий худалдааны төв
• 30.0 мянган м2 талбайтай аж үйлдвэр, хүнсний барааны агуулах
• 430 тонн мах махан бүтээгдэхүүн, 1000 тонн ногоо хадгалах аммиакан хөргүүртэй зоорь
• 1.1 сая л бензин, 0.7 сая л дизель түлш, 27.0 мянган кг техникийн тосны агуулах бүхий шатахуун түгээх 5 станц

BNDHoroo.jpg

Хүн ам хөдөлмөрийн нөөц

Тус дүүрэг нь 4-н хороотой бөгөөд 2004 оны жилийн эцсийн байдлаар 6053 өрхийн 24271 хүн амтай болоод байна

Багахангай дүүрэг

Лого:

Байршил:

bagahangai.jpg

Багахангай дүүрэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатараас зүүн урагш 90 км-т, далайн түвшнээс дээш 1614 м өргөгдсөн 14 мянган км2 нутаг дэвсгэртэй, баруун хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн болон урд талаар Баян сумтай хил залган оршдог. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм.

Эрхэлдэг ажлын хүрээ:

Танилцуулга:
Багахангай дүүрэг нь анх 1989 онд Улаанбаатар хотын Багахангай хороо болон байгуулагдаж, улмаар нийслэлийн алслагдсан дүүрэг болон өргөжиж, засаг захиргааны 2 хороотой 750 шахам өрхийн 3500-аад хүн амтай.

Тус дүүрэгт төсөвт байгууллага 14, нийслэлийн өмчийн үйлдвэрийн газар 4, ХХК 11, хоршоо 2, нөхөрлөл 2 нийт 33 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, татварын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн төлөвлөгөөг бүрдүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 54-р тогтоолоор нийслэлийн Багахангай дүүрэгт " Үйлдвэрлэл, технологийн парк" байгуулах зориулалт, хэлбэр, чиглэлийг тодорхойлж өгсөн нь тус дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон томоохон арга хэмжээ юм.

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар , 90 км хатуу хучилттай хар замаар холбогдсон бөгөөд төмөр замын өртөөнд төмөр замаар жилдээ 15.0 - 16.4тн ачаа тээвэрлүүлж, транзит ачаа 3.7 - 4.1сая тн-г дамжин өнгөрүүлж дунджаар сая орчим зорчигч дайран өнгөрдөг 2-р зэрэглэлийн өртөө юм.

Багахангай дүүрэгт ясли, цэцэрлэг 3, ерөнхий боловсролын сургууль 2, соёлын төв 2, хүн эмнэлэг 1, өрхийн эмнэлэг 1, их эмчийн салбар 1 зэрэг боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудтай.

Дүүргийн эрчим хүчний гол эх үүвэр нь цахилгаан эрчим хүч бөгөөд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон 35.0 кв-ын 200.0 км урт цахилгаан дамжуулах шугамтай, 2500 квт-ын хүчин чадалтай 4-н дэд станц эзэмшин эрчим хүчээр жилдээ 160 сая төгрөгийн борлуулалт хийж байна.

Тус дүүрэг нь монголын төмөр замын дагуу тавигдсан шилэн кабелтай холбогдсон бөгөөд АТС-ын болон GSM системийн үүрэн телефон ашиглах бүрэн боломжтой, 10 вт-ын чадал бүхий интелсат системээр телевизийн нэвтрүүлэг хүлээн авдаг.

Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн тасаг, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өгөдсөн үүрэг, тавигдсан зорилтыг цаг тухайд нь шударгаар биелүүлж ирсэн түүхэн уламжлалтай.

Хан-Уул дүүрэг

khan-uul.jpg

Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал

Нийслэлийн нийт хүн ам 2008 оны жилийн эцсийн байдлаар 1067.4 мянга болж өмнөх оноос 4.1 хувиар өсчээ.  2008 оны хүн амын бүтцийг харуулвал 65.3  хувь нь /697800 /хөдөлмөрийн насны хүн ам,  үүнээс 56.2 хувь нь /391885/ ажиллагсад, 17.7 хувь нь /123307/ ажил эрхлээгүй, 21.3 хувь нь /149036 /хөдөлмөрийн насны суралцагсад байхад 3.9 хувийг / 27529 /хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй хүн ам  эзэлж байна. Сүүлийн 5 жилд нийслэлийн нийт хүн ам жилд дунджаар 30.4  мянгаар, үүнээс хөдөлмөрийн насны хүн ам  22.0  мянгаар нэмэгджээ.

Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг сүүлийн 2 жилээр харьцуулвал:

Үзүүлэлт

2007 он

2008 он

1

Бүртгэлтэй ажилгүй иргэн

6544

6327

2

Ажилгүйдлийн түвшин

1,7

1,8

3

Ажлын байрны захиалгын тоо

24267

25889

4

Ажилд зуучлан оруулсан хүний тоо

19234

17410

5

Мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүний тоо

7226

6903

6

Нийтийг хамарсан ажилд хамрагдсан хүний тоо

5127

5989

2009 онд ХУД-ийн ХХҮХ-ийг хөдөлмөрийн жишиг дүүрэг болгохоор болсон. Үүний дагуу загвар дүүрэг болох  ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр улирлын байдлаар нийт 7026 ажлын байрны захиалга авч, 12164 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгч,  ажилгүй 7361 иргэнийг бүртгэж, 4076 / 27 хувьтай / иргэнийг ажилд зуучилсан байна.
2009 оны I улирлын байдлаар нийслэлийн 9 дүүргийн ХХҮХ-үүдээр дамжин нийт 3052 иргэн мэргэжил олгох сургалтанд хамрагдсанаас 1116 иргэн буюу нийт суралцагчдийн 43,7 хувь нь барилгын болон техникийн үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна.

АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ
НИЙСЛЭЛД ЗОХИОН ЯВУУЛСАН ТАЛААРХ ТАЙЛАН

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.5, 1.3.13, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний цогц бодлогын 4.8.3, “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын 3.1.6, 3.4.3, Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тэмдэглэлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн  Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл мэдээлэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг сайжруулах зорилгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 109 тоот тушаалын  дагуу улсын үзлэгийн 1 дэх шатыг Нийслэлд зохион явууллаа. 
Улсын үзлэгийн хүрээнд Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа  32 төвлөрсөн захуудад хөдөлмөр эрхэлж буй иргэдийг бүртгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэлийн Нийгмийн даатгалын газар хамтран 2009 оны 8 дугаар сарын 17-21-ны хооронд амжилттай зохион байгууллаа. 
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэх, тэдэнд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хуулийг таниулах, даатгалд хамруулах ажлыг Нийслэлийн нийгмийн даатгалын эрүүл мэнд, нийгмийн даатгалын 16 байцаагч оюутнуудын хамт хийж гүйцэтгэлээ.
Үзлэгийн үеэр төвлөрсөн зах, худалдааны төвүүдэд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэлийн картанд бүртгэн 19 асуулт бүхий судалгааг авлаа.
Тус судалгааг “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд цагаар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 139 оюутныг 5 өдрийн турш хамруулж Улаанбаатар хотын төвлөрсөн 32 зах болон худалдааны томоохон төвүүдэд / Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 оны 109 дугаар тушаалын 2 дугаар хавсрал / хөдөлмөр эрхэлж буй  10166 / урьдчилсан байдлаар / иргэдээс авлаа.
Цаашид албан бус хөдөлмөр эрхлэгчдийн үзлэгийн 2, 3 дах удаагийн тооллогыг 2009 оны 9, 10 дугаар сард давтан явуулж судалгааны нэгдсэн дүнг 12 дугаар сарын 20-ны дотор багтаан гаргана.

Улаанбаатар хотын ах дүү хотууд

flag russia.gif

Улаанбаатар Москва хотуудын өнөөгийн харилцаа нь 1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц. Баасанжав, Москва хотын дарга Ю.М Лужков нарын Москва хотод гарын үсэг зурсан "Улаанбаатар Москва хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай протокол”-д тулгуурлан явагдаж байна.Уг протоколын дагуу хоёр хотын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Улаанбаатар хотод 340 айлын орон сууц бүхий "Москва” хорооллыг барьж байгуулах асуудал хоёр удирдлагын түвшинд тохиролцон ажлын хэсгүүд ажлаа эхэлсэн билээ. Уг хорооллын барилгын асуудлыг Улаанбаатар хот шийдсэн ба хөрөнгийн эх үүсвэрийг Москвагийн тал шийдсэн.Улаанбаатар хотын банк болон Москва банкны хооронд корреспондент банкны харилцаа тогтоож хоёр хотын төр, захиргааны байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлж байхаар хоёр банк тохиролцов. Хоёр хотын харилцаанд түлхэц болсон томоохон арга хэмжээ нь 2000 онд Улаанбаатар хотод Москвагийн өдрүүдийг, 2001 онд Москва хотод Улаанбаатарын өдрүүдийг тус тус зохион байгуулсан явдал юм. Уг арга хэмжээ нь хоёр хотын төдийгүй хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёл, урлаг, эдийн засгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хоёр хотын удирдлага дүгнэсэн байна.2001 оны 10-р сард Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч М. Энхболд, Москва хотын дарга Ю.М.Лужков нар "Улаанбаатар, Москва хотууд хоорондын 2002-2004 оны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд уг хөтөлбөрт тусгагдсан хамтын ажиллагааны чиглэл тус бүрээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.

CHINA_BEIJING.GIF.jpgУлаанбаатар Хөх хотын хооронд анх 1991 онд Улдаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга асан Л. Энэбиш тэргүүтэй төлөөлөгчид Хөх хотод айлчилж Ах дүү хотын харилцаа тогтоох тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Yүнээс хойш хоёр хотын бүх талын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Багш боловсролын ажилтнууд харилцан айлчилж туршлага солилцох, багш сурагчид солилцож сургах, сургуулиудын хооронд хамтын ажиллагааны шууд харилцаа тогтоох зэргээр боловсролын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг явуулж байна. Эмч эмнэлгийн ажилтнуудыг Хөх хотын эмнэлэг, эмнэлгийн сургуулиудад хамруулах, харилцан туршлага судлах зэргээр эрүүл мэндийн салбарт мөн эрчимтэй харилцаж байна. Хөх хотын эмнэлгийн байгууллагад оношлогоо, эмчилгээ хийлгэж буй Улаанбаатарын иргэдийн тоо улам бүр өсөж байна.

Хоёр хотын захиргаанаас аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх, зуучилж өгөх, хоёр хотын ажил хэрэгч хүмүүсийн дунд бизнес уулзалт, дугуй ширээний ярилцлага, бараа бүтээгдэхүүн, шинэ технологийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа билээ. Засаг захиргааны чиглэлээр мөн хамтран ажиллан,төрийн захиргааны байгууллагын ажилтан солилцон туршлага судлах, хотынхоо иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх ажлын арга барилын шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг судлан суралцах зэрэгт анхаарлаа хандуулж байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг Хөх хотын 9 дүүрэг, засаг захиргааны нэгжтэй шууд харилцаа тогтоон өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж эхлээд байна.

2001 онд хоёр хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотод Хөх хотын өдрүүдийг зохион байгуулсан билээ. Мөн Улаанбаатар хотын захригааны төлөөлөгчид жил бүр Хөх хотноо зохион байгуулагддаг "Жао Жун” хатны урлаг соёлын наадамд оролцдог болсон.

SOUP_KOREA_SEOUL.GIF.jpg1995 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо Улаанбаатар, Сөүл хотуудын хооронд Ах дүү хотын харилцаа тогтоох тухай тунхаглалд Улаанбаатар хотын Засаг дарга Ц. Баасанжав, Сөүл хотын дарга Жо Сүн нар гарын үсэг зурснаар хоёр хотын өргөн дэлгэр хамтын ажиллагаа эхэлсэн. Хот байгуулалт, хотын аж ахуйн олон талт салбарт эрх тэгш, үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг хоёр тал судлан харилцан сонирхож буй салбарт өргөн хүрээтэй харилцааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирлээ. Хоёр хотын хооронд эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, захирганы үйл ажиллагааны туршлага, мэдээлэл солилцож, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулан суралцуулж байна. Мөн боловсрол, аялал жуулчлал, спортын салбарт хамтран ажиллаж, оюутан сурагчид, хүүхэд залуучуудыг харилцан солилцдог уламжлалтай болоод байгаа. Сөүл хотноо манай улсын хүүхэд залуучуудыг боловсрол эзэмшүүлэх, мөн залуучуудад мэргэжлийн дадлага хийлгэх, тэднийг ажиллуулах зэрэг ажлууд эрчимтэй явагдаж байгаа юм. 2001 онд Улаанбаатар хотноо Сөүл хотын нэрэмжит гудамжийг Сөүл хотын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан юм.2005 онд Улаанбаатар, Сөүл хотууд ах дүү хот болсны 10 жилийн ой тохиож 2005 оны 5 сард Сөүл хотноо Улаанбаатарын өдрүүдийг, 9 сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрүүдийг амжилттай зохион байгуулж уг өдрүүдийн үеэр хоёр хотын ард түмний амьдрал, соёл урлаг, зан заншлыг харилцан таниулж, шинэ дэвшилтэт технологийг ард түмэндээ таниулах, тэднээс үргэлжлүүлэн суралцах зэрэг төрөл бүрийн өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Нийспэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр БНСУ-ын Инчион хотын Иргэдийн хурлын дарга Ан Сои Сүг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өчигдөр хүлээн авч уулзлаа. 2014 онд болох Азийн спортын тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах саналыг Инчионаас тавиад байгаа.
Монгол улс Инчион хотод Азийн наадмыг зохион бзйгуулах саналыг дэмжиж буйд тус хотынхон баяртай байдгаа ноён Ан Сон Сүг уулзалтын үеэр илэрхийлсэн. Хоёр хотын хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байна. Тухайлбал, Монголын байт сурын баг тамирчдыг Инчион хотод гурван долоо хоногийн турш бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор тус Инчион хотын дарга хангаж өгчээ.Мөн тус хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад зориулан эмнэлэг, соёлын төв барьж ашиглалтад оруулсан аж. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, БНСУ-ын Инчион хотын Иргэдийн хурлын дарга Ан Сон Сү нар хоер хотын ах дүугийн найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Japan-flag.pngЯпон улсын хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо мужийн төв Саппоро манай нийслэл хоттой дэлхийн Хотын дарга нарын холбоонд элссэн үеэс эхлэн холбоо тогтоож хамтын ажиллагааг хөгжүүлж эхэлсэн. Саппоро хот бол Олон Улсын Өвлийн Хотуудын Дарга нарын Холбоог санаачлагч хотуудын нэг төдийгүй хотын дарга нь тус холбооны Тэргүүн бөгөөд нарийн бичгийн дарга нарын газрыг өөрийн хотдоо ажиллуулдаг.

Улаанбаатар хот Саппоро хоттой мэргэжилтэн сургах чиглэлээр 2001 оноос эхлэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 6 сарын хугацаатай аялал жуулчлал, хот тохижилт, хог хаягдлын менежментийн чиглэлээр өөрийн мэргэжилтнээ Саппоро хотод сургаад байна. Цаашид энэ ажлыг үргэржлүүлэн тухайн үеийн хэрэгцээт салбарын мэргэжилтнийг сургах төлөвлөгөөтэй байгаа. Мөн тус хотод жил болгон уламжлал болгон зохиогддог цасны фестивалиас санаа аван Улаанбаатар хотод Мөсөн хотхон байгуулах ажлыг жил бүрийн өвөл шинэ жилийг тохиолдуулан хийдэг болсон нь нийслэлийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг ажлын нэг болсон.

USA.GIF.jpg

АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11-р сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар "Эгч дүү хотын гэрээ”-нд гарын үсэг зурж найрсаг хамтын ажиллагаагаа эхэлсэн.

“ДЭНЖИЙН 1000” ОРЧМЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Дэнжийн 1000” орчмын орон сууцны хороолол нь Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 145.0 га талбайд төлөвлөгдсөн. Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байх үед тухайн нутаг дэвсгэрт 3600 өрхийн 18800 гаруй хүн оршин сууж байсан бол өнөөдрийн байдлаар нийтдээ 5633 өрхийн 25926 хүн амьдарч байна.

НИТХТ-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар батлагдсан тус хорооллын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу  төлөвлөлтийн хугацаанд 6100 айлын орон сууц баригдаж, 27.0 мянган хүн оршин сууж, 6480 сурагчтай сургууль, 1620 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 950 хүн үзэх өрхийн эмнэлэг, 3800 ажлын байр бүхий оффисын барилга, 1100 орчим хүн ажиллах соёл, ахуй үйлчилгээний барилга байгууламж баригдана.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төслийн “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” чиглэлийн  хүрээнд:

“Дэнжийн 1000” орчмын орон сууцны хороололд 500 айлын орон сууцыг барихаар төлөвлөв.

Нийгмийн дэд бүтцийн дараахь барилга байгууламжууд баригдана. Үүнд:

    • 500 хүүхдийн сургууль,
    • 130 хүүхдийн цэцэрлэг,
    • 40 суралцагчидтай МСҮТ,
    • өдөрт 75 үзлэг хийх хүчин чадалтай өрхийн эмнэлэг,
    • 480 м2 үйлчилгээний талбай бүхий, 30 ажлын байртай худалдаа, үйлчилгээний төв,
    • 105 суудалтай соёлын төв,
    • 105 м2 талбай бүхий спорт цогцолборыг барихаар төлөвлөж байна.

Инженерийн дэд бүтцийн дараахь барилга байгууламж, шугам сүлжээнүүд баригдана. Үүнд:
Дулаан хангамж:
Дулааны нийт ачаалал 95.3 Гкал/цаг байх бөгөөд ф250-500 мм-ийн голч бүхий 980 м урт дулааны гол шугамыг барьж, дулаан дамжуулах 7 төвөөр дамжуулан хангахаар төлөвлөв.

Ус хангамж, ариутгах татуурга:
Нийт усны хэрэглээ 7425 м3/хон байх бөгөөд ф150-200 мм-ийн голч бүхий 7.8 км урт цэвэр усны салбар шугамыг барьж хангахаар төлөвлөв. Хэрэглээний бохир усыг татан зайлуулахын тулд  ф150-300 мм-ийн голч бүхий 7.2 км урт ариутгах татуургын шугам сүлжээг барьж, бохир усны 25-р коллекторт холбохоор төлөвлөж байна.

Цахилгаан хангамж:
Цахилгааны ачаалал 16.2 мВт байх бөгөөд “Умард” дэд станцаас цахилгаан эрчим хүчээр хангаж, шинээр РП (хуваарилах байгууламж) 4, 10 кВ-н иж бүрэн хаалттай дэд өртөө барихаар төлөвлөж байна.

Авто зам:
21 км урт хорооллын төв замыг барина.

Хэрэгжилтийн байдал:
Дэнжийн 1000-ын авто замын дагуу бохир усны Ф600-800 мм-ийн голчтой бохир усны 25 дугаар коллектор баригдаж байна. Энэ замын дагуу Хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Ф500 мм-ийн цэвэр усны шугам баригдсан.

“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдах “Дэнжийн 1000” орон сууцны хорооллын:

Нийт хөрөнгө оруулалт: 50.35 тэрбум төгрөг.
Үүнээс:
Орон сууцанд        29.44 тэрбум төгрөг;           
Нийгмийн дэд бүтцэд 11.9 тэрбум төгрөг;
Инженерийн дэд бүтцэд 9.01 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.

http://www.cud.ub.gov.mn/images/stories/tolovlogoo/01%20Denjiin%201000%201.jpg

Хот байгуулалт-Эрүүл орчин

Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө  2002 онд батлагдсан.
Ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлтийн хугацаанд Улаанбаатар хотод 1250.0 мянган хүн оршин суухаар тооцогдсон

Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын барилгажсан хэсэгт дахин төлөвлөлт хийх, нягтралыг сайжруулж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гол гол гудамжны  барилгажилт, архитектур төлөвлөлтийн шийдэл гаргах, хотын захын ашиглагдаагүй газрыг барилгажуулах, дэд бүтцийн хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нийтийн болон жижиг орон сууцны хороолол байгуулах, гэр хорооллыг дэд бүтэц бүхий жижиг орон сууцны хороолол болгох чиглэлээр нэлээд ажил хийгдэв. Үүнд: Хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг багасгах зорилгоор хотын төвийн хэсэг инженерийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг сонгон авч Радио телевизийн хэрэг эрхлэх газар орчмын, Орон сууцны VII бичил хорооллын, Дарь-Эхийн хорооллын, Орон сууцны VII хорооллын, Дэнжийн 1000 орчмын, “Зайсан” хорооллын ерөнхий төлөвлөгөө боловсруулж батлуулав. Мөн  хотын захын нөөц газар шинээр баригдах Буянт-Ухаа хороолол, Баянголын амны орон сууцны хороолол, Хотын шинэ төв, Ургах наран зэрэг 11 хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөлтийн шийдэл, инженерийн хангамжийн схемийг боловсруулав. Төлөвлөгөөний дагуу Радио телевизийн хэрэг эрхлэх газрын орчны 6 дугаар хэсгийн эхний ээлж болон Орон сууцны VII хорооллын зарим хэсгийг барилгажилт, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулав.Иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19 зуслангийн нийт 4620.0 га газарт ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулав. Энэ төлөвлөгөөнд “Майхан толгой”, “Баянбулаг”, “Хуурай мухар”, “Шарга морьт”, “Гоодой”, “Архуст”, “Сэлх”, “Бэлх”, “Ар согоот”, “Шадивлан”, “Яргайт”, “Яргайтын богино”, “Зуунмод”, “Жигжид”, “Гүнт”, “Майхан толгой”, “Ойн булаг”-ийн нийт 19 газар хамрагдав. Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт Сууц өмчлөгчдийн 101 холбоодод ашиглуулах 98.4 га газрын ерөнхий төлөвлөгөөг боловсруулав.

Нийслэлийн газрын зөрчил ,шийдвэрлэсэн ажлын талаар

Нийслэлийн газрын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт гарч буй газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газартай холбоотой маргааныг судлан шийдвэрлэх талаар жил бүр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж ирлээ. Газар эзэмшиж, ашиглах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр шимийг нь хүртэх гэсэн иргэдийн сонирхол өссөн, хотын газрын нөөц жил ирэх тусам багасаж, хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо байнга нэмэгдэж байгаатай холбоотойгоор газрын эрэлт хэрэгцээ ихсэж үүнтэй уялдан газрын зөрчил, маргаан үүсч байна. Энэ хугацаанд газрын зөрчлийг багасгах, газартай холбоотой маргааныг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга удаа дараа захирамж шийдвэр гаргаж, хот, дүүргүүдийн хэмжээнд багагүй ажил зохион байгуулж ирлээ.Жил бүрийн хавар зуны заагт, дулааны улиралд газрын зөрчил, зөвшөөрөлгүй газар ашиглах явдал ихэсдэгтэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган холбогдох мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх 45 хоногийн ажлын аяныг жил бүр тогтмол зохион байгуулж байна.
Дээрх ажлуудын хүрээнд Дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжаар дүүрэг бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, байцаагч нарын бүрэлдэхүүнтэй салбар комиссууд байгуулагдан нийслэл хотын барилгажсан хэсгийн гудамж, зам талбайн дагуу газар эзэмшиж ашиглаж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гарган газар эзэмшил ашиглалтын байдал, барилгын өнгө үзэмж, орчны тохижилт, реклам чимэглэл гэрэлтүүлгийн байдалд шалгалт хийж. салбар комисс бүр шалгалтаар илэрсэн зөрчлийн байдалд шинжилгээ хийж ангилан арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн газрын маргаантай асуудлуудыг хүлээн авч асуудал нэг бүрээр судлан шалгаж зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
2005-2007 онд гарсан газрын зөрчил маргаан, түүнийг арилгах шийдвэрлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажлыг он тус бүрээр гарган харьцуулан судаллаа.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 386 дугаар захирамжаар газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан, зөрчил иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэх эрх бүхий комисс байгуулагдан ажиллаж 206 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдсон 91 өргөдөл, гомдол, албан бичгийг хүлээж авч хуулийн дагуу зохих шийдвэрүүдийг гаргасан.
Мөн нийслэлийн газрын албанаас газрын харилцааны асуудалтай холбогдсон 146 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 92 газрын маргаантай асуудлын судалгааг гарган комиссын хурлаар хэлэлцэн нийт 183 маргаантай асуудлаар Монгол улсын Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, эрхийн акт, гэрээ, хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар олгосон захирамж шийдвэр, газар эзэмших, ашиглах, гэрээ, гэрчилгээ, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн зураг төсөл, зориулалт, газрын төлбөр төлөлт, инженерийн шугам сүлжээ, техникийн нөхцөл бүрдүүлэлт зэргийг үндэслэсэн дүгнэлт гаргаж ажилласан байна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж Нийслэл хотын өнгө үзэмж, гудамж, талбайн тохижилт, соёлжилтыг сайжруулах, газрын зөрчил маргааныг судлаж, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах комисс Нийслэлийн Засаг даргын 2006 оны 234 дүгээр захирамжаар Нийслэл, дүүргүүдэд байгуулагдан ажиллаж, гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, газрын зөрчил, маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, контейнерүүдийг албадан нүүлгэж, нийт 1011 газрын зөрчил илрүүлснээс 951-ийг нь арилгаж газрын зөрчил илрүүлэлт, арилгалтын хувь урьд оныхтой харьцуулахад ихсэж 94% -д хүрсэн байна. /График-1/

Image

График-1.

Нийслэлийн Засаг даргаас 2006 онд Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг 7 удаагийн захирамжаар хүчингүй болгож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Мөн газар эзэмших, ашиглах эрх авсан боловч газар эзэмших, ашиглах эрхийн зориулалтын дагуу ашиглаагүй, барилгын ажлаа эхлээгүй, барилгын суурийн нүх ухсан, хашаа бариад удаж байгаа, нийтийн эзэмшлийн зам талбай, бусдын орц, гарцыг хааж хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээ, судалгааг дүүрэг тус бүрээр гарган, зөрчлийг арилгаж ажиллаж байна. Газрын зөрчил арилгалт эрчимтэй явагдаж эхэлснээр 2006 оны газрын зөрчил гаралт, өмнөх жилийн тухайн саруудаас багассан байна. /График-2/

Image

График-2.

Дүүрэг тус бүрээр газрын зөрчилтэй болон орчны газраа тохижуулаагүй газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг гаргаж, фото зургаар баримтжуулан, танилцуулга бэлтгэж архивлан газрын зөрчил маргааны мэдээллийн санг бүрдүүлж байна. Мөн Нийслэл, дүүргийн газрын албадад өдөр бүр хариуцлагатай жижүүрийн утас ажиллуулж илэрсэн зөрчлийг тухай бүрд нь холбогдох газар, мэргэжилтнүүдэд мэдэгдэж, зөрчлийг арилгах талаар яаралтай арга хэмжээг авч ажиллан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр газрын зөрчил, маргаан арилгах ажлын талаар олон нийтэд зөвөөр ойлгуулж, танилцуулах үүднээс MNBT, UBS, TV-9, ТV-5,  телевизүүдээр сурталчлан,  ярилцлага, мэдээлэл өгч ажилласан байна.
2007 онд нийслэл хотын өнгө үзэмж, гэрэлтүүлэг, реклам чимэглэл гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил ашиглалтын байдлыг шалгаж зөрчил арилгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 196 дугаар захирамжаар байгуулагдан, батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
    Дүүргүүдийн Засаг дарга нарын  захирамжаар дүүрэг бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүүрэг хариуцсан мэргэжилтэн, байцаагч нарын бүрэлдэхүүнтэй  салбар комисс байгуулагдан  нийслэл хотын барилгажсан хэсгийн гудамж, зам талбайн дагуу газар эзэмшиж ашиглаж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гарган газар эзэмшил ашиглалтын байдал, барилгын өнгө үзэмж, орчны тохижилт, реклам чимэглэл гэрэлтүүлгийн байдалд шалгалт хийж,   шалгалтаар илэрсэн зөрчлийн байдалд шинжилгээ хийж ангилан үзэхэд:
1.    Газрын холбогдолтой: Зөвшөөрөлгүй хашаа барьсан, газар ухсан, түц, контейнер байрлуулсан, гараж барилга байгууламж, өргөтгөл барьсан, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй 114 зөрчил,
2.    Барилга хот байгуулалттай холбоотой: барилгын батлагдсан зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлсэн, батлагдсан зураг төслийг зөрчин замд тулган барилга, байгууламж  барьсан, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, инженерийн шугам сүлжээн дээр хашаа барилга байгууламж барьсан 68 зөрчил,
3.    Хотын өнгө үзэмж, реклам гэрэлтүүлэг чимэглэл, орчны тохижилттой холбоотой: нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашсан, барилгын түр хашааг стандартын дагуу хийгээгүй, барилгын түр хашаанд гэр барьж, ил бие засах газар байгуулж орчныг бохирдуулж байгаа, зөвшөөрөлгүй самбар байрлуулсан, зөвшөөрөлгүй машин угаалгын болон автомашины тос, тосоол худалдаалах цэг ажиллуулсан 41 зөрчил илэрсэн байна.
Зөрчлийн төрлөөс хамааран тус бүрээр жагсаалт гарган холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж 78 иргэн аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах, газар чөлөөлөх,  25 иргэн, байгууллага аж ахуйн нэгжид хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоох, холбогдох бичиг баримт зөвшөөрлөө шалгуулах.  хугацаатай мэдэгдэл, шаардах хуудсыг тараасан. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй 36 иргэн аж ахуйн нэгж байгууллагын хашааг албадан буулгаж, 28 иргэн аж ахуйн нэгж байгууллагын барилгын ажлыг зогсоов.
Ажлын хэсэг ажиллах хугацаанд нийт 223 зөрчил илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд  195-ыг арилгаж зөрчил арилгалт 87.5хувь байлаа.

Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2009 оны зорилтод
Экологи, байгаль орчны талаар тусгагдсан ажлын илтгэх хуудас
Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс

  • Нарангийн энгэрийн шинэ хогийн цэгийг ашиглалтанд оруулах, Улаанчулуутын төвлөрсөн  хогийн цэгийг хааж, хөрсөөр хучин эрүүлжүүлэх ажлын хүрээнд:

Япон улсын техникийн хамтын ажиллагааны төслийн эхний үе шат 2009 оны нэгдүгээр улиралд бүрэн хэрэгжиж дуусаад байна. Япон улсын буцалтгүй тусламжаар “Нарангийн энгэрт шинэ хогийн цэг барьж, байгуулсан. Тус хогийн цэг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших бөгөөд 2020 он хүртэл ашиглах төлөвлөлттэй баригдсан. Шинэ хогийн цэгийг 3,5 сая америк доллорын өртгөөр барьж байгуулсан бөгөөд 2009 оны 1-р сарын 27-ны өдөр хогийн цэгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын талд хүлээлгэн өгсөн.
Шинэ хогийн цэгт 2,1км урт хатуу хучилттай зам, 60см диаметртэй метан хий зайлуулах 16ш хоолой, бохир шингэн цуглуулах сан, 2,4км урт гадна хамгаалалтын хашаа, 2,2км урт дотор талын хашаа, хяналтын байр, Автопүү, нийтийн бие засах газар, оффисын барилга, авто граж зэргийг барьж байгуулсан. Хогийн цэгийг ашиглалтанд хүлээж авах бэлтгэл ажлын хүрээнд хог хүлээн авч, ландфил технологи хийх зохион байгуулалтын диграм, авто замын тэмдэг тэмдгэлгээ, бүртгэлийн шинэ програм зэргийг хийж гүйцэтгээд байна.
    Шинэ хогийн цэгийг 4-р сарын эхний хагаст ашиглалтад оруулахаар бэлтгээд байгаа бөгөөд үйл ажиллагааг жигдрүүлсэний дараа Улаанчулуутын хуучин хогийн цэгийг хааж, хөрсөөр хучих ажлыг эхлүүлэхнэ.  Энэхүү ажилд нийслэлийн төсвөөс 150.0 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна.
Японы техник хамтын ажиллагааны эхний үе шатыг хэрэгжүүлэх.
    Японы техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх ажил 2009 оны 1-р улирлаас эхлэн явагдаж байна. Энэ ажлын хүрээнд PDM /Project Design Matrix/ буюу төслийн бүтэц загвар, нарийвчилсан судалгааг боловсруулах ажлыг хийж байгаа бөгөөд ирэх 6-р сараас төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг төслийн хугацаа нь 2009-2012 хүртэл хэрэгжинэ.

  • Хог хаягдлын зориулалтай машин техникийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

2008 оны сүүлээр хог тээврийн авто машин нийлүүлэх сонгон шалгаруулалтын ажил амжилттай хийгдэж дууссан.  Тус шалгаруулалтаар “Үүрэг трейд” ХХК, “Моннис” ХХК-ууд сонгогдсон. “Үүрэг трейд” компани хог тээврийн зориулалттай, шахдаг тэвштэй 13 авто машиныг нийлүүлэх гэрээ байгуулан, 2009 оны 4-р сард гэрээний дагуу машин техникуудыг авчирч хүлээлгэн өгөхөөр бэлтгээд байна. Мөн “Моннис” компани гэрээгээр цас цэвэрлэгээний зориулалттай 6 автомашин, хог тээврийн зориулалттай 72 машин авто машиныг нийлүүлэх бөгөөд 2009 оны 4-р сарын хоёрдугаар хагаст эхний ээлжийн 35 машиныг хүлээлгэн өгөхөөр бэлтгээд байна. 5-р сард үлдсэн 37 автомашиныг нийлүүлэхээр мэдэгдсэн. Одоо Нийслэлийн 9 дүүрэгт хог тээврийн үйлчилгээнд 188 автомашин ажиллаж байгаа бөгөөд 2009 онд хог тээвэр, цэвэрлэгээний зориулалттай нийт 91 автомашин нэмэгдсэнээр нийслэлийн хэмжээнд 279 гаруй хог тээврийн зориулалттай автомашинтай болох юм.

  • Эмнэлгийн болон тусгай хог хаягдлын зориулалтын цэг байгуулах, Химийн хортой болон аюултай хог хаягдлын зоруилалтын цэг байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд:

Эмнэлэгийн болон тусгай хог хаягдлын зориулалтын цэгийг тогтоох ажлын хэсэг байгуулах  төлөвлөгөөг гарган, ЭМЯ болон бусад байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулах төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хийж байна. Химийн хортой болон аюултай хог хаягдал хаях цэг байгуулах олон улсын тендрийг БОЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тус шалгаруулалтаар “Корнезэт” компани сонгогдож ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

  • Хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах төсөл шалгаруулах ажлын хүрээнд:

2009 оны 5-р сараас Япон улсын Жайка-гийн төслийн дагуу хог ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрийн  нэгдүгээр шатны ажил болох судалгааны үйл ажиллагаа эхэлнэ. 2009 судлгаа, туршилтын төслөөр иргэд, БААН-ийг хогоо анхан шатанд ангилан ялгаж сургах ажлууд хийгдэх бөгөөд хогийг анхан шатанд ангилах үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэний үндсэн дээр хог ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлын сонгон шалгаруулалтын ажил хийгднэ.

  • Японы ЖАЙКА байгууллагын шугамаар хэрэгжих Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Монгол Улсын Засгийн Газраас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Засгийн Газраас ЖАЙКА байгууллагаар дамжуулан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2009 оны санхүүгийн жилд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2008 оны 12 сард урьдчилсан судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын захиргаатай төслийн ерөнхий хүрээний талаар харилцан тохиролцсон.
Тухайн үед 2 талын солилцсон санамж бичигт заасны дагуу 2009 оны 03 сарын 15-ны өдөр 60 хоногийн хугацаатай зуухны утааны найрлагыг хэмжиж тодорхойлох баг ирж ажиллаж байна. 

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн болон барилгын хур хогийн цэвэрлэн зайлуулах ажлын хүрээнд:

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн барилгын болон ахуйн хур хогийн цэгийг устгах, цэвэрлэх ажлын хүрээнд Хот тохижилтын газартай хамтран тус оны нэгдүгээр улиралд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт орших 10 хур хогийн цэгийн байршлыг тогтоож, зураг авалт хийн цэвэрлэж зайлуулах хогны хэмжээг тодорхойлон гаргасан.
Баянзүрх дүүрэгт
•    9-р хороо хар хошууны орчим үүссэн хог /60 машин хог/
•    12-р хороо Амгалан төмөр зам дагуу үүссэн хог /40 машин хог
•    11-р Хонхрын төв зам дагуу үүссэн хог /180 машин хог/
•     23-р хороо Улиастайн гол дагуух үүссэн хог /220 машин хог/
Хан-Уул дүүрэгт
•    12-р хороо Биокомбинат элсний карьерийн орчим үүссэн хог /50 машин хог/
•    4-7 хорооны Яармаг Туулын хөвөөгөөр үүссэн хур хог /60 машин хог/
Баянгол дүүрэгт
•    20-р хороо, ТЭЦ-4-ийн Замын урд талд Дунд голын эрэг дагасан хур хог /1500 машин хог/
Сонгинохайрхан дүүрэгт
•    4. 5. 7. 24-р хороо Мон Лаа компанийн баруун талын жалга дагасан хур хог /700 машин хог/
Чингэлтэй дүүрэгт
•    7-р хороо 70 давхрын айлуудын ар талын гуу жалга дагасан хур хог /600 машин хог/
Сүхбаатар дүүрэгт
•    Сэлбэ голын дагуух хур хог хаягдал /100 машин хог/

Хогийн цэгийг устгах, ачиж зайлуулах ажлын төсвийн задаргааг Хот тохижилтын газартай хамтран боловсруулж, НЗД-ын захирамжаар батлуулсан. Одоогоор тус ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулалах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Тус ажилд нийслэлийн төсвөөс 200.0 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна.

  • Барилгын хог хаягдлын зориулалтын цэгтэй болох, Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн /бие засаг газар/ болон бага оврын цэвэрлэх байгууламжийн норм стандартыг бий болгох  ажлын хүрээнд,

    2009 оны нэгдүгээр улиралд Стандартчилал  хэмжил зүйн үндэсний төвөөс гэр хорооллын модон жорлонгийн стандартыг батлан гаргасан. Тус стандартыг үндэслэж нийслэлийн хөрөнгөөр Чигэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн ногоон бүсийн Ярайтын богино, Шарга морьт зэрэг зуслангуудад байдаг төвлөрсөн модон жорлонгуудыг устгаж, том оврын хогийн сав, нийтийн бие засах газар бүхий цогцолбор барих бөгөөд 2009 оны 4, 5-р сард энэхүү ажлыг гүйцэтэгүүлэхээр  бэлтгэл ажлыг хангуулж байна. Барилгын ажлын зураг төсөв 4-р сарын 15-нд бэлэн болгохоор хийгдэж байна.
Мөн энэ онд нийслэлийн төсвөөр хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд 2ш био жорлон байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Барилгын хур хогийн цэгийн байршлыг тогтоохоор ЗАА, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Борилга хот төлөвлөлтийн газар, Байгаль хамгаалах газар, Хот тохижилтын газараас холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн Ерөнхий менежерийн тушаалаар ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2009 оны зорилтод орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдсэн ажил дунджаар 37,2 хувьтай байна.

2009 онд НАЗГ-аас хэрэгжүүлж буй гадаадын төсөл арга хэмжээний биелэлтийн талаар

1.    “Энгельсийн гүүрэн гарц” Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2009-2012 оны хооронд хэрэгжинэ. Улаанбаатар хотын Баруун 4 замаас урагш төмөр зам дээгүүр, Энгельсийн гудамжтай холбосон гүүрэн гарц шинээр барих энэ ажил нь  УБ хотын өмнөд хэсэг болох үйлдвэрийн дүүргийг төвийн дүүргүүдтэй холбох гүүрэн гарцыг бий болгон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгож түгжрэлийг багасгах зорилготой
    2009 онд Монголын талаас Энгельсийн гүүрэн гарцын барилгын талбайг чөлөөлж Японы талд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар НЗД-ын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаа. Ажлын хэсгээс гүүрийн барилгын талбай чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Газрын албатай хамтран  бүх байгууллагуудтай гэрээ хийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажилласан.
           Мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 212 дугаар захирамжаар уг төслийг хэрэгжүүлэхэд монголын талаас хийгдэх ажилд 1,0 тэрбум төгрөг батлагдан, гүүрийн барилгын талбайд  орсон инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан, шалгаруулж ажлыг гүйцэтгүүллээ. Үүнд:
-    Энгельсийн гүүрэн гарцын зам талбайд орсон холбооны кабель худаг, сувагчлалын ажлыг “Нопсан” ХХК гүйцэтгэж 100% дууссан.
-    Энгельсийн гүүрэн гарцын зам талбайд орсон гадна бохир, цэвэр ус хангамжийн шугам зайлуулах ажлыг “ЭС энд ЭЙ трейд” ХХК  80 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж байна. Уг ИШСүлжээ нь “Цагаан ноён” ХХК-ий хашаанд байрлаж байгаа тул  Нийслэлийн Өмчийн газраар хөрөнгийн үнэлгээ хийлгэн нөхөн олговорт 432,0 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний ээлжинд  тус компанид 50%-ийг нь олгон ажил үргэлжилж байна.
-    Энгельсийн гүүрэн гарцын зам талбайд орсон гадна дулааны шугам зайлуулах ажлыг  “Тэргүүн инвест” ХХК 100% гүйцэтгэсэн.
-    Энгельсийн гүүрэн гарцын зам талбайд орсон цахилагааны кабелиудыг шилжүүлэх ажлыг “Энконс” ХХК 100% гүйцэтгэсэн.
2.    “Зам тээврийн оновчтой систем”  төсөл / ITS/ БНСУлсын  SK C&C компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2008.12.17-2009.12.17 хооронд хэрэгжинэ.
    Зам тээврийн мэдээллийг нэгтгэн боловсруулж жолоочид замын гэрэлтүүлэгтэй самбар (VDS) болон интернетээр дамжуулан бодит цагийн болон боломжит замын мэдээллээр хангаснаар замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах зорилготой.
    Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 уулзварт гэрлэн дохионы хяналтын хайрцаг /signal controller/, гэрлэн дохиог сольж, шинэээр суурилуулан гэрлэн дохионы хяналтын системийг шинэчлэн, 44 цэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, бөглөрөлийг мэдрэгч /VDS/, телекамерын системийг гол томоохон 26 уулзварт суурилуулж замын хөдөлгөөний мэдээлэлд мониторн /CCTV/ хийгдэнэ.
     2009 онд замын сангаас 700,0 сая төгрөг батлагдан Зам тээврийн оновчтой систем “ITS” төслийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэж, ажил эхлэх зөвшөөрлийг аван төслийн суурилуулалтын ажлыг бүрэн хийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд гэрлэн дохионы кабель сувагчлалын ажил Хүрд, “Өлзий” төв, Баянбүрд, Тасганы овоо, “Дүүхээ” төв, 11-р сургуулийн хойд уулзвар, Бөхийн өргөөний уулзварт хийгдсэн. Мөн 40 газарт хяналтын камер мэдрэгчийн суурийн цутгалтын ажил хийгдээд байна. /2009-09-20-ны байдлаар/
3.    “Авто замын мэдээллийн сан” төсөл Словак улсын буцалтгүй тусламжаар  Братслав хотын Жилинагийн техникийн их сургуультай хамтран хэрэгжиж эхлээд байна.  УБ хотын авто зам, замын байгууламжийн  нэгдсэн мэдээллийг бий болгох зорилготой. Эхлэлийн шатандаа явна.
4.    Япон улсын Засгийн газрын “Төслийн бус буцалтгүй тусламжийн орлогын сан”-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл 2009 онд хэрэгжиж дуусна.
Төслийн хүрээнд хийгэж буй ажлын  явц:
-    32-ын тойргоос "МТ"-ийн ШТСтанц хүртэлх 1,08 км авто зам-ын шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг-Хан” ХХК  40 хувьтай гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд 2200 у/м бетон хашлага тавих, хуучин хучилтын нөхөөсийн ажил хийгдэж дууссан.
-    7 буудлын  автобусны зогсоолын наад талаас Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост өнгөртөл, 09 км авто зам-ын шинэчлэлтийн ажлыг “Эрдэнэ зам” ХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд шинээр хашлага тавих ажил хийгдсэн. 7 буудлын эцсийн автобусны буудлын орчимд 30-аад ТҮЦ, павильонуудыг нүүлгэн шилжүүлэхээс арлын хэсгийн  павильонуудыг бүрэн буулгасан. Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
- Их тойруу-Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж хүртэлх 1.54 км авто замыг 3 багц болгосон.
-     Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэлх 0.5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Заабар” ХХК гүйцэтгэж байна. Хашлага хуулах, хуучин байсан борооны ус зайлуулах шугам худгийг сэргээн ухаж гаргах ажил хийгдэж байна.
-    Сүхбаатар гудамжнаас Их сургууль хүртэлх 0,32 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Цаст Импекс” ХХК шалгарч гэрээ байгуулан хашлага  хуулах, шугам сүлжээний ажлууд хийгдэж байна.
-    Их тойруу-Их сургуулийн гудамжнаас Цагдаагийн гудамж хүртэлх 0,72 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Уорлд Еруна” ХХК гүйцэтгэж байна. Ажлын хүрээнд хашлага хуулах ажил хийгдэж, борооны ус зайлуулах шугамын ажил 80%-тай.
5.    “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах, технологи дамжуулах” төсөл Япон улсын буцалтгүй тусламжаар “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2009 оны 8-р сард хэрэгжүүлсэн. Гэр хорооллын авто замын нөхцлийг сайжруулах, амьдрах орчноо сайжруулах-ажилгүйдлийг бууруулж гар аргаар авто зам барьж сургах зорилготой.
УБ хотын Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хорооны гэр хорооллын дундуур 0.3км авто зам барих Өлзийт хорооны гэр хорооллын дундуур барих 0.3км авто замын далангийн ажил болон цахилгааны кабель шилжүүлэх ажлуудыг зам барилгын “Наранбулаг-Хан”ХХК гүйцэтгэсэн.

Улаанбаатар хотод 2009 онд гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд  3 томоохон ажил хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна

1.БНСУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын зам тээврийн оновчтой систем” төслийг хэрэгжүүлнэ.  2 улсын Засгийн газар хоорондын зээлийн гэрээ батлагдаж, тус төслийн зөвлөх компаниар Солонгосын “Daeyeong Ubitec Co,Ltd” компани, гүйцэтгэгчээр  SK C&C компани шалгарч гэрээ байгуулах шатандаа явж байна. Уг төслийн хүрээнд УБ хотын 45 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрэл дохиог шинээр суурилуулах, уулзвар дээр болж байгаа бодит байдлын тухай мэдээллийг олж авах үүрэг бүхий хөдөлгөөнт камерийг 26 уулзварт  суурилуулах зэрэг томоохон ажлууд хийгдэнэ.

2.Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баруун 4 замаас урагш төмөр зам дээгүүр, Энгельсийн гудамжтай холбосон  Энгельсийн гүүрэн гарцийг барих барилгын  ажлыг эхлүүлнэ.
Улаанбаатар хотод Энгельсийн гүүрэн гарц барихтай холбогдуулан ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 31 тоот захирамжаар байгуулж, НЗД-ын БХБДБ-ийн асуудал хариуцсан орлогч дарга Мөнхбаатараар удирдуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энгельсийн гүүрэн гарц нь байна.

3.Азийн Хөгжлийн Банкны хөнгөлттэй зээлээр  Хайлаастын 1,1 км, Баруун салааны 3,6 км, Орбит-Тахилтын 5,6 км авто замыг барихаар батлагдан авто замын талбай чөлөөлөх ажлын судалгаа, үнэлгээний ажлууд хийгдэж байна.

Нийслэлийн Агаарын чанарын албанаас 2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Нийслэлийн агаарын чанарын албанаас 2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

/ улирал /

Хамтран ажиллах байгууллага

Зорилт 1. Агаарын бохирдлыг бууруулах асуудалд олон улсын банк санүү, хамтын ажиллагааны байгууллагуудыг  уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах, чиглэл тогтооно.

Агаарын бохирдлыг бууруулах “Үндэсний хороо”-ны ажилд идэвхтэй оролцож, “Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах

Жилдээ

БОАЖЯ,

ЭБЭХЯ

Ажлын хэсэг

Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн болсголт хөгжлийн банк болон   бусад  олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хотын агаарыг цэвэршүүлэх талаар тодорхой төслүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулна.

I, II-р улиралд

БОАЖЯ,

ЭБЭХЯ

НЗДТГ- ХХБХ

Холбогдох банкнууд

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төслийг Японы  “ Жайка “ олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Жилдээ

НЗДТГ,

“Жайка” ОУБ

Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “ Цэвэр агаар” төслийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлана.

II, III,IV- р улиралд

ЭБЭХЯ,

Мянганы сорилтын сан

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, уялдаа холбоо сайжруулна.

Жилдээ

Холбогдох

байгууллагууд

“ Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө “ - г НБХБТГ, НЗДТГ-ын ХХБХ- тай хамтран шинэчлэн боловсруулна.

I, II-р улиралд

 НИТХ,

НЗДТГ- ХХБХ

Дэлхийн Банкны захиалгаар хийгдсэн “ Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн эрсдлийн судалгаа үнэлгээ “, НЭМГ-ын захиалгаар хийгдсэн ” УБ хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн үнэлгээ” судалгаанаас гарсан  дүгнэлт, зөвлөмжийн дагуу Нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, арга хэмжээний саналыг НИТХ, НЗД-д тавих ажилд идэвхтэй оролцож, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлнэ.

II, III- р улиралд

НЭМГ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг сайжруулах төсөл боловсруулах

Жилдээ

Холбогдох байгууллагууд

Зорилт 2. “ Экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл “ –ийг төгөлдөржүүлж, зуух – түлшний зохистой хувилбарыг буй   болгон, агаарын бохирдлын хяналт – шинжилгээний үр дүнг сайжруулна.

Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлыг эхлүүлнэ.

II, III- р улиралд

ЭБЭХЯ

“ ДЦС – 2 “ – ийг түшиглэн дулааны аргаар боловсруулсан коксон түлш үйлдвэрлэх цогцолбор барих ажилд оролцох

III, IV- р улиралд

ЭБЭХЯ,

НЗДТГ- ХХБХ

Стандартын шаардлага хангасан түлш үйлдвэрлэгчдийг дэмжиж,тэдэнтэй гэрээ байгуулж, үр дүнг тооцон  ажиллана.

Жилдээ

ААН-үүд

Хагас коксжсон шахмал түлш хэрэглэсэн гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн олговор олгох саналыг боловсруулж, холбогдох дээд шатын байгуулагад тавих.

II, III- р улиралд

ЭБЭХЯ,

 НЗДТГ- ҮХ,

Хэрэглээнд байгаа төрөл бүрийн шахмал түлшний шаталтаас үүсэх агаар орчныг бохирдуулагч хорт хийнүүдийн агуулгыг судлаж, стандартын шаардлага хангасан түлшнүүдийн сонголтыг хийж, тэрхүү сонголтыг үндэслэн зуух- түлшний зохистой хувилбарыг сонгоно.

Жилдээ

УАЧМА

Гэр хорооллын өрхийн ердийн халаалттай зуухыг бүрэн шаталттай хийн түлш болон мөн хатуу болон хийн түлшний хосолмол зууханд шилжүүлэх төсөл санаачлагыг судлах

Жилдээ

ААН-үүд

Зорилт  3 . Суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа асфальтын  болон бусад үйлдвэрүүдийг хотоос гаргах  талаар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа асфальтын  болон уул уурхай, хими, арьс ширний  үйлдвэрүүдийг судалгааг гаргаж, хотоос гаргах, атестатчилах ажлыг зохион байгуулах

Жилдээ

ҮХ,МХГ, БХБТХ

Дээрхи үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаарт гаргаж байгаа  тоосонцрын хаягдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Жилдээ

УЧАМА,МХГ

Зорилт 4.   Агаарын чанарын хяналт шинжилгээг тогтмолжуулах, эрчимжүүлэх

Нийслэлийн Агаарын чанарын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж,  агаарын чанарын хяналтыг сайжруулна.

Жилдээ

НЗДТГ- СТСХ

Агаарын чанарын 4 суурин харуулын үйл ажиллагааг хангах, тохируулга үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, хяналтын нэгдсэн сүлжээнд хамруулах

Жилдээ

БОАЖЯ, УАЧМА

Агаарын чанарын индексийг боловсруулж, олон улсын байгуулагад бүртгүүлэх асуудлыг судлах

Жилдээ

БОАЖЯ, УАЧМА

Зорилт 5. Гэр хорооллын өрхүүдийг утаа багатай түлшээр хангах, зуухыг сайжруулах  замаар гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг   17   хувиар багасгана.

Гэр хорооллын  16 мянгаас доошгүй  айл өрхийг утаа багатай түлшээр хангах замаар гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг багасгана.

Жилдээ

Дүүргүүдийн ЗДТГ

Гэр хорооллын айл өрхүүдийг хэсэгчлэн нэгдсэн дулаан хангамжинд холбох замаар халаалтын хэв маягийг сайжруулан агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоог цөөлөх төслийг боловсруулна.

Жилдээ

БХБТГ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах  үртсэн түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийг ашиглалтанд оруулж 20 мянгаас доошгүй тонн түлшний нөөц бий болгоно.

II, III- р улиралд

Бизнес хөгжлийн төв

Хагас коксон түлшний үйлвэрлэлийг дэмжиж, энэ төрлийн  20 мянган тонн түлшээр  гэр хорооллын  8 мянгаас доошгүй айл өрхүүдийг хангана.

I, IV- р улиралд

ҮХ,

Гэрийн зуухны бүтцийг сайжруулах, утаа шүүгч төхөөрөмжийн талаар хувийн хэвшлийнхнээс гарч буй санал, санаачлагыг дэмжинэ.

I, II-р улиралд

МЦУН, Баянгол дүүргийн ЗДТГ

Зорилт 6. Автомашин болон ахуйн хэрэглээнд хий, шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, автомашинаас ялгарах  утаанд тавих хяналтыг чангатгах талаар тодорхой арга хэмжээнүүд авна.

Авто тээврийн хэрэгслэлийн шатахууны чанарыг сайжруулагч, утаа бууруулагч биодизель түлшний үйлдвэрлэлийн нэмэгдүүлэх

Жилдээ

ААН-үүд

Биоэтонал шатахууны “ ЭКО” -92” –ын үйлдвэрлэлийг өргөжүүлэх

Жилдээ

ААН-үүд

Экологид ээлтэй, утаа бууруулагч “биодизель “,“ биоэтанол” түлшийг авто машины хэрэглээнд нэвтрүүлэх,үйлдвэрлэлийг өргөжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн тодорхой хувийг “ биодизель түлшээр хангах ажлыг зохион байгуулна.  

II, III- р улиралд

НТГ

Авто тээврийн хэрэгслээс гарах  утааны найрлагад тогтмол хяналт тавьж,утааны стандартын хэмжээнээс давсан үзүүлэлттэй  тээврийн  хэрэгслэлийг замын  хөдөлгөөнд  орохыг хориглох

I, IV- р улиралд

МХГ, ЗЦГ

Шингэрүүлсэн нефтийн хийн ашигладаг автомашины тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах , авто машин хийгээр цэнэглэх станцын тоог 5- аас доошгүйгээр нэмэгдүүлнэ. 

I, II-р улиралд

НТГ

“Юнигаз” ХХК, “ББНА” ХХК

Шинээр баригдах  барилга, орон сууцны   зураг төслийг үндэслэн  хийн хангамжинд холбох боломжийг судлах

Жилдээ

-

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулинд этанол болон биодизелийг  тодорхой хувиар /5, 10, 15, 20/ нэмж хэрэглэх талаар нэмэлт оруулах санал боловсруулж судлана.

II, III- р улиралд

ХЗХ,

Зорилт 7. Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа ус халаагуурын зуух, хэрэглэгчдийн судалгааг нэгтгэн гаргаж  технологийн шинэчлэл хийх арга хэмжээний талаар нэгдсэн бодлогыг тодорхойлон үе шаттайгаар

                   хэрэгжүүлнэ.

Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа ус халаагуурын зуух, хэрэглэгчдийн судалгааг нэгтгэн гаргах

II, III- р улиралд

-

Төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын халаалтын зуухнуудаас гарч буй бохирдлын хэмжээ стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж,  агаарын бохирдлыг бууруулах 2 дугаар бүсэд байрлах шаардлага хангахгүй зуухнуудыг  атестатчилах ажлыг зохион байгуулах.

II, III- р улиралд

ЗАА-ны ИБХ, ХЗАЗГ

Сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжинд нэвтрүүлэх талаар боломжийг судлана.

I, IV- р улиралд

ЭБЭХЯ, ЭХГ, СЭХҮТ

ЧД,СБД-ийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэж буй айл өрхийн цахилгааны үнэд нөхөн олговор олгох боломжийг судлана.

II, III- р улиралд

ЧД,СБД-ийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ

Зорилт 8. Агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд болон үүрэн телефоны операторуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах, сурталчилгааг тогтмол явуулах

Жилдээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

Агаарын чанарын мэдээг боловсруулж иргэдэд өдөр тутам мэдээлэх ажлыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах

Жилдээ

УАЧМА, НЗДТГ-ын ОНХА

Албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан ном, товхимол гаргаж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх

Жилдээ

ТББ-ууд

Зорилт 9. Албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсон хүчийг мэргэшүүлэх, сургалтанд хамруулах

Мэргэжилтнүүдтэй 2010 оны Үр дүнгийн гэрээ байгуулан хагас бүтэн жилээр дүгнэх

Жилдээ

-

Нийслэлийн 2010 оны нийгэм,эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон холбогдох тогтоол, захирамжуудын биелэлтийг цаг тухай бүрд нь гаргаж хүргүүлж байх

Жилдээ

-

Агаарын чанарын менежментийн талаар дотоод, гадаадын олон улсын уулзалт, семинар, сургалтанд мэргэжилтнүүдийг тогтмол оролцуулах

Жилдээ

-

Ажиллагсадын нийгмийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангах

Жилдээ

-

Албаны үйл ажиллагаанд холбогдох хууль эрх зүйн асуудалд хяналт тавьж  ажиллах

Жилдээ

-

Албаны архив, албан хэрэг хөтлөлтийг цахим сүлжээнд нэвтрүүлж, сан хөмрөг үүсгэн ажиллах

Жилдээ

-

Улсын маань нийслэл сүүлийн 10н жилд хурдацтай хөгжиж,өнгө төрхөө эрс

өөрчилжээ.

2000 он
2010 он

Одоо

10жилийн өмнө

'Би' дуртай...!

2010 оны 06-р сарын 30 Нийтэлсэн INDIGO
Юу вэ? нээрээ...уур ч хүрэх шиг... энэ чинь миний блог биздээ.юу оруулах яах ийхээ би мэддэг юм байгаа биздээ.Зарим нэг нь 'copy'-дохоо болиоч энэ тэр гээд... тэгэж хэлсэнийх нь төлөө аль болох өөрөө хийхийг бодож байсан ч дуртай юмаа оруулж чадахгүй байгаадаа бухимдах сэтгэл төрлөө...Гэсэн ч дуртай шүлэгээ орууллаа. Дэлгэрэнгүй»

Бухимдах уу?...!!!

2010 оны 06-р сарын 29 Нийтэлсэн INDIGO

             Бухимдах уу?...!!!

 Дэлгэрэнгүй»

Давстай кофе...

2010 оны 06-р сарын 29 Нийтэлсэн INDIGO

Уншчихсан ч байж магадгүй ээ.Гэхдээ уншаагүй нэгэнд нь хүргэж байна богинохон хэмжээтэй болохоор сонирхоод үзээрэй.Ер нь заавал унш гэж хэлмээр байна!. сэтгэгдэлээ үлдээгээрэй

 Дэлгэрэнгүй»

Шинжлэх ухааны хамгийн тэнэг туршилтууд

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн INDIGO

Шинжлэх ухааны хамгийн тэнэг туршилтууд юм гэнээ.хэхэ хэрэгтэй хэрэггүй сонин л туршилтууд байна.Нэг халит ороод харчаарай инээд чинь ч хүрж магад...

 Дэлгэрэнгүй»

Монголын хамгын баян 10н хүн

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн INDIGO

Монголын топ 10н баян хүнийг орууллаа.Яаж баяжсан түүх энэ тэр гээд жоохон залхуутай л юм.Гэхдээ яахав унших нэг нь уншина биз.

ganchimegbio.blog.banjig.net - eec.

 Дэлгэрэнгүй»

Мундаг хүмүүс юмөө...хэхэ!!!!

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн INDIGO

Мундаг хүмүүс юмөө! үзээд сэтгэгдэлээ үлдээнэ үү?

 Дэлгэрэнгүй»

Зурхай үнэн үү?

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн INDIGO

Зурхай үнэн үү? худлаа юуу?

 Дэлгэрэнгүй»

Стрессийн талаар...

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн INDIGO

Стресс хэмээх ойлголтын тухайд Ганс Селье эхлээд "стресс бол үхэл" гэж байсан бол олон жилийн судалгааны дүнд бүр эсрэг, "стресс бол амьдрал" гэсэн дүгнэлтэд хүрчээ. /Даигностика Кармы. С.Н.Лазарев 2005/ Тус номноос стресстэй холбоотой туршилт, тохиолдлуудыг товчлон авлаа.

Дундад зуунд эрдэмтэн Ибн-Син /Авиценн/ -ий хийсэн туршилт: Тэр эрүүл хонийг чононоос 5 метр зайд уяж орхижээ. 3 хоногийн дараа хонь үхэв. Өөр нэг жишээ: Хордсон хонь үхсэн хурга гаргажээ. Хонийг юу ч аварч чадахааргүй байв. Түүнд өөр хонины нялх хургыг амлуулахад хөхүүлсээр, эрүүлжиж, хөл дээрээ босжээ. 3 дахь жишээ: Сүрэг сармагчинг цочмог хүчтэй дохиогоор үе үе айлгана. Тэд ум хумгүй зайлан одно. Нэг сармагчинг зугатах аргагүй болгон хүлж орхиж. Туршилтын явцад түүнд инфаркт үүссэн байжээ. Стресс бол хамгаалалтын нөөц хүчийг сэргээж, бие организмын даван туулах бэлтгэлийг хангадаг. Хэрвээ стресс удаан үргэлжлэх юм бол мэдрэлийн эрчим тамирдаж өвчин үүсгэж , үхэлд хүргэнэ. Стрессийн байдлаас цагаа олж гарах чадвар нь эрүүл мэндээ хамгаалах, цаашдын эрч хүчээ хангана гэсэн үг юм. Хүмүүсийг байнгын стрессийн байдалд байлгадаг хорих лагериудад хамгийн түрүүнд эрүүгийн гэмт хэрэгтнүүд, түүнчлэн хорсож хилэгнэсэн, цөхөрсөн хүмүүс үхэж, бусдыг хайрладаг, цагаан сэтгэлтэй, өндөр боловсролтой, шүтлэгтэй хүмүүс удаан тэсэж байжээ.

-товчхон бөгөөд сонин юм орууллаа шүү.